2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол-Германы ард түмний өдөрлөг, Монгол үндэсний баярын Наадмын арга хэмжээнд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна

Монгол-Германы хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, Монгол үндэсний өв, соёлыг сурталчлах зорилгоор Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, Бранденбург муж улсын Даам-Шпревальд тойргийн Шөнефельд дүүрэгтэй хамтран 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол-Германы ард түмний өдөрлөг, Монгол үндэсний баярын Наадмын арга хэмжээг хамтран зохион байгуулна.

Хүндэт иргэд Та бүгдийг Монгол, германы урлагийн тоглолт, Монгол үндэсний эрийн гурван наадмыг сонирхон үзэж, хоёр орны үндэсний зоогоор үйлчлэх энэхүү баярын арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.