УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ-СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

Монгол-Германы хамтын ажиллагааны хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр тэргүүтэй УИХ-ын 4 гишүүн, ГХЯ-ны БТГ-ын захирал, БХЯ-ны СУТГ-ын дарга нийт 11 төлөөлөгчид ХБНГУ-ын Бавари муж улсын Гармиш-Партенкирхен хот дахь “Жорж.С.Маршал” Аюулгүй байдал судлалын Европын төвөөс зохион байгуулсан аюулгүй байдлын сэдвээрх сургалт-семинарт оролцлоо.

Семинарын үеэр төлөөлөгчид ХБНГУ-ын Бавари муж улсын Парламентын Аюулгүй байдлын байнгын хороо, тус муж улсын Хэрэг эрхлэх газар, Христийн нийгмийн холбоо намын төв байранд зочилж, үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ дээрх байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.