КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс ХБНГУ-ын Бонн хотод 2017 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн Баасан гарагт 15.00-18.00, 24-ний өдрийн Бямба гарагт 12-15 цагийн хооронд иргэдэд дараах консулын үйлчилгээг үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна. Үүнд:

1.Иргэний шинэчилсэн бүртгэл хийх;
2.Бүх төрлийн итгэмжлэл хүлээн авч, баталгаажуулах;
3.Бүх төрлийн баримт бичгийн хуулбар баталгаажуулах;
4.Шинээр гадаад паспорт мэдүүлэх материал хүлээн авах;
5.Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах;
6.Виз олгох бичиг баримт хүлээж авах;
7.Ярилцлага хийж, буцах үнэмлэх олгох зэрэг болно.

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг ЭСЯ-ны www.berlin.embassy.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.

Консулын үйлчилгээ үзүүлэх хаяг:
Mongolei Zentrum Bonn
Kurfürstenstraße 54, 53115 Bonn

Анхаарах зүйлс: 16-гаас дээш насны иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа хурууны хээ өгөх тул өөрийн биеэр ирэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэд үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь, аль эсвэл хуулбарыг /гаргацтай гарсан/ авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаарыг сайтар тодруулж, заавал мэдсэн байх /тэдгээрийн регистрийн дугаар болон хаяг бүхий бичиг баримтын хуулбар байвал сайн/ шаардлагатайг анхаарна уу.

Консулын үйлчилгээ үзүүлэх өдрөөс өмнө асууж лавлах, тодруулах зүйл гарвал berlin3@mfa.gov.mn цахим шуудан болон 03047480622 дугаарын утсанд хандаж зөвлөгөө авч болно.

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ
2017.05.05