ЗУРААЧ ОТГОНБАЯР БОЛОН УРАН БҮТЭЭЛЧ КАРОЛИНА БРАК НАРЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Барут/Марк хотод зураач Э.Отгонбаяр болон уран хайчилбар хийдэг германы уран бүтээлч Каролина Брак нар “Байгаль хувьсах нь” нэртэй хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болж өнгөрлөө.

Ням гарагийн үдээс хойш “Гласхютте” музейн танхимд болсон энэхүү арга хэмжээнд Барут/Марк хотын захирагч ноён Петер Илк, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор нар оролцож үг хэлэв.