“ОЮУНЫ ГҮЙЛТ” БЕРЛИН ХОТНОО БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“Ахиллис Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч, “Хамтдаа гүйцгээе” төслийн санаачлагч, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш О.Саранчулууны "Оюуны гүйлт" цуврал уулзалтын хүрээнд Монгол-Германы хамтарсан “Отгонбаяр” сан ба тус ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Берлин хотноо Элчин сайдын яамны байранд 6 дахь чөлөөт уулзалт болон 4 км гүйлтийг тус тус зохион байгуулав. “Ахиллис Монгол” ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спорт, гүйлтээр дамжуулан нийгэмшүүлэх, хүүхэд, насанд хүрэгсдэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлдэг болно.