ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Элчин сайд Ц.Болор өөрийн хүсэлтээр ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Рудольф Браукзиппе-тэй уулзаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайд Урзула фон дер Лайен-д ирүүлсэн албан захидлыг гардуулан өгч, хоёр орны батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтанд ПТНБД-ын Ажлын албаны дарга, тус яамны Улс төрийн газрын Аюулгүй байдлын бодлого, хоёр талт хамтын ажиллагааны хэлтсийн чиглэл хариуцсан референт А.Дайхсель, Цэргийн атташе хурандаа О.Ариунаа нар байлцав.