ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР 2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ХОЛБООНЫ ЗАМ ТЭЭВЭР БОЛОН ДИГИТАЛ ДЭД БҮТЦИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН РАЙНЕР БОМБАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Болор 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Холбооны Зам тээвэр болон дигитал дэд бүтцийн яам (ХЗТДДБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Райнер Бомбатай уулзаж, Лайпциг хотноо болох Олон улсын тээврийн форум болон хоёр талын зам тээврийн хамтын ажиллагааны талаар ярилцав.


Уулзалтад германы талаас Саксон-Анхалт муж улсын Инженерүүдийн холбооны газрын дарга ноён Др. Р.Бергер, монголын талаас ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх Ё.Баттөмөр, “Түвд” агентурын захирал Т.Болдгэрэл нар байлцав.