2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

- Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,  

- Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай, 

- Берлин дэх ЭСЯ-д ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ манай ЭСЯ-ны www.berlin.embassy.mn гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-д өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа: 

- Botschaft der Mongolei, Hausvogteiplatz 14, 10117 Berlin гэсэн хаягаар баталгаат шуудангаар, эсхүл 03047480616 дугаарын факсаар, эсхүл berlin.konsularabteilung@gmail.com гэсэн и-мэйл хаягаар илгээх замаар бүртгүүлнэ үү.

Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг Дипломат төлөөлөгчийн газраас авах боломжтой бөгөөд харин гадаад паспортоо авч ирэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.

Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Берлин дэх ЭСЯ, Салбар комисс № 06
Лавлах утас: 03047480620, 03047480621