ЗУРААЧ ОТГОНБАЯР БОЛОН УРАН БҮТЭЭЛЧ КАРОЛИНА БРАК НАРЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Барут/Марк хотод зураач Э.Отгонбаяр болон уран хайчилбар хийдэг германы уран бүтээлч Каролина Брак нар “Байгаль хувьсах нь” нэртэй хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болж өнгөрлөө.
дэлгэрэнгүй

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс ХБНГУ-ын Бонн хотод 2017 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн Баасан гарагт 15.00-18.00, 24-ний өдрийн Бямба гарагт 12-15 цагийн хооронд иргэдэд дараах консулын үйлчилгээг үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна.
дэлгэрэнгүй

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ-СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

Монгол-Германы хамтын ажиллагааны хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр тэргүүтэй УИХ-ын 4 гишүүн, ГХЯ-ны БТГ-ын захирал, БХЯ-ны СУТГ-ын дарга нийт 11 төлөөлөгчид ХБНГУ-ын Бавари муж улсын Гармиш-Партенкирхен хот дахь “Жорж.С.Маршал” Аюулгүй байдал судлалын Европын төвөөс зохион байгуулсан аюулгүй байдлын сэдвээрх сургалт-семинарт оролцлоо.
дэлгэрэнгүй

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол-Германы ард түмний өдөрлөг, Монгол үндэсний баярын Наадмын арга хэмжээнд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна

Монгол-Германы хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, Монгол үндэсний өв, соёлыг сурталчлах зорилгоор Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, Бранденбург муж улсын Даам-Шпревальд тойргийн Шөнефельд дүүрэгтэй хамтран 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол-Германы ард түмний өдөрлөг, Монгол үндэсний баярын Наадмын арга хэмжээг хамтран зохион байгуулна.

Хүндэт иргэд Та бүгдийг Монгол, германы урлагийн тоглолт, Монгол үндэсний эрийн гурван наадмыг сонирхон үзэж, хоёр орны үндэсний зоогоор үйлчлэх энэхүү баярын арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.
дэлгэрэнгүй

BEKANNTMACHUNG

Die Konsularabteilung der Botschaft der Mongolei anlässlich des Mongolischen Feiertages „Tag zum Schutz von Kinderrechten“ am 1.Juni 2017 geschlossen bleibt.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХБНГУ-Д СУУГАА СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАНА УУ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд санал өгөх ХБНГУ-д суугаа сонгогчдын нэрийн жагсаалттай танилцана уу. Энэхүү нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорттайгаа хүрэлцэн ирж саналаа өгнө үү.

СОНГУУЛИЙН 6 ДУГААР САЛБАР КОМИСС
дэлгэрэнгүй

МЮНХЕН ХОТОД ХҮҮХДИЙН УРЛАГ, СПОРТЫН II НААДАМ БОЛЛОО

Энэ оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг Монгол сургуулийн хүүхдүүдийн урлаг, спортын II наадам Мюнхен хотод амжилттай болж өнгөрлөө.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХБНГУ-Д СУУГАА СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАНА УУ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд санал өгөх ХБНГУ-д суугаа сонгогчдын нэрийн жагсаалттай танилцана уу. /Баталгаажсан нэрсийн жагсаалт үзэх/

Энэхүү нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорттайгаа хүрэлцэн ирж саналаа өгнө үү.

СОНГУУЛИЙН 6 ДУГААР САЛБАР КОМИСС

дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР ХУМБОЛЬД ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР С.КУНСТ-ТЭЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Болор энэ оны 6 дугаар сарын 7-ны өдөр Хумбольдт их сургуулийн Ректор хатагтай проф. Сабине Кунст-тэй уулзав.
дэлгэрэнгүй

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд хилийн чанад дахь иргэдээс санал авах ажиллагаа Берлин хот дахь санал авах байр болох Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны байранд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 07:00 цагт амжилттай эхэллээ.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 [8] 9 10 11 12 »