УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД “АЗИ-ГЕРМАНЫ БИЗНЕСИЙН УУЛЗАЛТ”-Д ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах болох Гадаад харилцааны сайд асан Л.Болд энэ оны 3 дугаар сарын 29-ний өдөр ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан 2 дахь удаагийн “Ази-Германы Бизнесийн уулзалт”-д панелистаар оролцлоо. Бундестагийн гишүүн Марк Хауптманны санаачилгаар зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ нь Герман болон Азийн жижгэвтэр улс орнууд хооронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР “МИБА” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Элчин сайд Ц.Болор энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ХБНГУ-ын Инголштадт хотноо зохион байгуулагдаж буй “МИБА” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцов. Үзэсгэлэнгийн нээлтэнд Бавари муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, төрийн сайд Марсел Хубер, Инголштадт хотын дарга Кристиан Люзел, “МИБА” үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч Хайнрих Занднер нар оролцож үг хэлэв. Элчин сайд Ц.Болор нээлтийн үгэндээ монголын талаар зочдод товч танилцуулж, цаашид бүхий л чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
дэлгэрэнгүй

О.ОЮУНТУЯА, Ц.ГАН-ЭРДЭНЭ БОЛОН А.ОЧИРБОЛД НАРЫГ ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Элчин сайд Ц.Болор Элчин сайдын яамны байрандаа Соёлын элч О.Оюунтуяа, зураач Ц.Ган-Эрдэнэ болон барималч А.Очирболд нарыг хүлээн авч уулзлаа.
дэлгэрэнгүй

ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Болор энэ оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ГОУХАН-ийн Зүүн Азийн газрын дарга Др.Роман Пойшке, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч асан Др.Томас Лабан нарыг ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзав. Уулзалтаар Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Х.И.Фухтелийн энэ оны 3 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
дэлгэрэнгүй

ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭЛЧИН САЙД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Энэ оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Монгол дахь суурийн төлөөлөгч ноён Даниэль Пассон-ыг Элчин сайд Ц.Болор хүлээн авч уулзан Монгол Улсад тус нийгэмлэгийн хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл авч санал солилцов.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭНТЭЙ ЭЛЧИН САЙД УУЛЗАВ

Энэ оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Элчин сайд Ц.Болор Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзав.

С.Даваасүрэн дарга ХБНГУ-ын Санхүүгийн хяналтын албаны Ерөнхийлөгчтэй энэ оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Бонн хотод уулзаж, хамтран ажиллах асуудлаар санал солилцох юм.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР 2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ХОЛБООНЫ ЗАМ ТЭЭВЭР БОЛОН ДИГИТАЛ ДЭД БҮТЦИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН РАЙНЕР БОМБАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Болор 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Холбооны Зам тээвэр болон дигитал дэд бүтцийн яам (ХЗТДДБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Райнер Бомбатай уулзаж, Лайпциг хотноо болох Олон улсын тээврийн форум болон хоёр талын зам тээврийн хамтын ажиллагааны талаар ярилцав.
дэлгэрэнгүй

2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

- Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,  

- Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай, 

- Берлин дэх ЭСЯ-д ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ манай ЭСЯ-ны www.berlin.embassy.mn гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-д өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа: 

дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Элчин сайд Ц.Болор өөрийн хүсэлтээр ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Рудольф Браукзиппе-тэй уулзаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайд Урзула фон дер Лайен-д ирүүлсэн албан захидлыг гардуулан өгч, хоёр орны батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
дэлгэрэнгүй

“ОЮУНЫ ГҮЙЛТ” БЕРЛИН ХОТНОО БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“Ахиллис Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч, “Хамтдаа гүйцгээе” төслийн санаачлагч, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш О.Саранчулууны "Оюуны гүйлт" цуврал уулзалтын хүрээнд Монгол-Германы хамтарсан “Отгонбаяр” сан ба тус ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Берлин хотноо Элчин сайдын яамны байранд 6 дахь чөлөөт уулзалт болон 4 км гүйлтийг тус тус зохион байгуулав.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 [7] 8 9 10 11 12 »