XVII ЖАРНЫ “АЛТАН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ШИНИЙН 1-НИЙ ӨДӨР ЗОЛГОЛТ БОЛЛОО

2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр тус Элчин сайдын яамны монгол гэрт ХБНГУ-д суугаа монголын зарим байгууллага, иргэд болон ХБНГУ-ын төр, засгийн зарим төлөөлөгч нар цугларч уламжлалт Цагаан сарын баярыг тэмдэглэн золголоо.
дэлгэрэнгүй

“УНИВЕРСИАД 2017” ИХ НААДМЫН ТУХАЙ

Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуульд заасны дагуу 4 жил тутамд оюутны спортын наадам зохион байгуулдаг бөгөөд 2017 онд Монголын Оюутны спортын Универсиад IV их наадмыг зохион байгуулах шийдвэр гарч БСШУСЯ-наас наадмыг зохион байгуулах нэгдсэн зааврыг баталжээ.
дэлгэрэнгүй

“ИТБ” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

“ИТБ” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ жил 51 дэх удаагаа Берлин хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Д.Гансүх, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Элчин сайд Ц.Болор тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 186 орны 10,000 гаруй аж ахуйн нэгж, компаниуд оролцож байгаа бөгөөд Монголын 8 аж ахуйн нэгж, Нийслэлийн аялал жуулчлалын газар монголын талбайд танилцуулга хийж байна.
дэлгэрэнгүй

УИХ-ЫН ГИШҮҮД ХБНГУ-Д АЙЛЧЛАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгын хорооны дарга, Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид Германы Бундестагийн урилгаар 2017 оны 3 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийв. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Д.Гантулга, УИХ-ын гишүүд Д.Цогтбаатар, Б.Ундармаа, Д.Мурат нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтав.
дэлгэрэнгүй

БЕРЛИН ДЭХ МОНГОЛ СУРГУУЛИЙН СУРАГЧИД МОНГОЛ ГЭРТ ЗОЧИЛОВ

Берлин хот дахь Майдар ТББ-ын дэргэдэх Монгол сургуулийн сурагчид энэ оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус ЭСЯ-ны монгол гэрт зочилж, монгол ёс заншил, түүх соёлын хичээл орлоо.
дэлгэрэнгүй

ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.ФУХТЕЛ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд тус улсын Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел өргөн бүрэлдэхүүнтэй айлчсан болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ оны 3 дугаар сарын 17-ны өдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга И.Фухтелийг хүлээн авч уулзлаа.
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Гадаад Харилцааны Яамны Консулын газраас ирүүлсэн дараах сэрэмжлүүлгийг Та бүхэнд хүргэж байна.

“ОХУ нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Беларусь, ОХУ-ын хоорондох хилийн цэгүүдээр гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглож, зөвхөн олон улсын шалган нэвтрүүлэх цэгтэй боомтуудаар оруулах болсонтой холбоотойгоор оросын хилийг зөрчсөн гэсэн үндэслэлээр монгол иргэдэд торгууль ногдуулсан тохиолдол хэд хэд гарсан бөгөөд энэ талаар оросын талаас тодруулахад Орос, Беларусын хооронд гуравдагч орны иргэдийг хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул гадны иргэд зорчих, дамжин өнгөрөх эрх зүйн үндэслэл одоогоор байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэв.

Иймд монгол иргэд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр Орос, Беларусын хооронд зорчихгүй байх, Беларусаар дамжин ОХУ-д нисэх тохиолдолд Минск-Москва чиглэлийн олон улсын нислэгийг сонгож, Беларус, Оросын хооронд үйлдэгддэг дотоодын нислэгийг сонгохгүй байхыг анхааруулж байна.”

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
дэлгэрэнгүй

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД БЕРЛИН ХОТНОО АЙЛЧЛАВ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ оны 3 дугаар сард Европт хийж буй айлчлалын хүрээнд энэ сарын 24-ний өдөр Берлин хотод айлчиллаа. Айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга, НЗД-ын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар зэрэг төлөөлөгчид багтсан болно.
дэлгэрэнгүй

МОСКВА ХОТНОО БОЛОХ МОНГОЛЫН ОЮУТНЫ ЕВРОПЫН БҮСИЙН СПОРТЫН НААДМЫН ЗАР

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоол, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/155 дугаар тушаалыг тус тус үндэслэн Европын бүсийн спортын наадмыг зохион байгуулах комиссыг байгуулан гадаадад суралцагч Монголын оюутнуудын дунд “Универсиад - 2017” Европын бүсийн спортын наадмыг ОХУ-ын Москва хотод 2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Оюутны спортын наадмын нэгдсэн зааврын дагуу зохион байгуулахаар ажиллаж байна.
дэлгэрэнгүй

ХБНГУ-Д ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТББ-ТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ын Тэргүүн болон монголчуудын төлөөлөлтэй цахим уулзалтыг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Бямба гаригт Улаанбаатарын цагаар 21 цагт хийхээр төлөвлөж байна.
Иймд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоодыг дээрх уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 [6] 7 8 9 10 11 12 »