“ҮЛГЭРИЙН ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ЭСЯ-НЫ МОНГОЛ ГЭРТ

Берлин хотноо энэ оны 11 дүгээр сарын 3-наас 20-ны өдрүүдэд 27 дахь Берлиний Үлгэрийн өдрүүд “Нойрсож буй гүнж сэрж байна...!” буюу хүчтэй эмэгтэйчүүдийн тухай сэдэвтэй арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ЗАЛУУ УЛС ТӨРЧИД ГЕРМАНД ТУРШЛАГА СУДЛАВ.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Монгол-Германы Парламентын бүлгийн дэд дарга Д. Гантулга тэргүүтэй залуу улс төрчдийн төлөөлөл энэ оны 9 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд ХБНГУ-д зочилж, тус улсын улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаатай танилцаж туршлага судласан билээ.
дэлгэрэнгүй

“ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” ТӨСЛИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны Парламентийн ТНБД Петер Блезер нар энэ оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ХБНГУ-ын Ханновер хотноо “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийг хоёрдугаар үе шатыг эхлүүлэх Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд Элчин сайд Ц.Болор, төслийн удирдагч Др.А.Катер нар оролцсон бөгөөд ХХААХҮЯ-ны албаны төлөөлөгчид, төслийг хэрэгжүүлэгч “ИАК Аграрконсалтинг” ХХ болон “ГФА консалтинг групп”-ийн төлөөлөгчид байлцав.
дэлгэрэнгүй

ЗУРААЧ Ц.ГАН-ЭРДЭНИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Мюнстер хотод ажиллаж амьдардаг зураач Ц.Ган-Эрдэнэ энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн үзэсгэлэнгээ Франкфурт ам Майн хотод нээсэн. Ц.Ган-Эрдэнэ нь 2006 оноос хойш жилдээ ганцаарчилсан бөгөөд хамтарсан 3-4 үзэсгэлэн гаргаж өөрийн уран бүтээлээрээ эх орныхоо үзэсгэлэнт байгаль, соёлыг сурталчилдаг билээ.
дэлгэрэнгүй

ГОВЬ ХК-ИЙН САЛБАР БЕРЛИН ХОТОД НЭЭГДЛЭЭ

2016 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Говь ХК-ийн Европ дахь анхны салбар Берлин хотноо нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээг тус ЭСЯ-ны зүгээс дэмжиж, эдийн засгийн ач холбогдол бүхий зочдыг урин Элчин сайд Ц.Болор нээлтийн үг хэлж оролцов.
дэлгэрэнгүй

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Берлин хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хоёр жил тутамд болдог уг хэлэлцээнд монголын талаас Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид, германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (ХЭЗХАХЯ)-ны Азийн газрын дарга хатагтай Гизела Хаммершмидт тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
дэлгэрэнгүй

МОНГОЛ СУДЛААЧ ДР. УТА ЩӨНЕ-Д “АЛТАН ГАДАС” ОДОН ГАРДУУЛЛАА

Берлин хотын Хумбольдт Их сургуулийн Төв Азийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч др. А.Ганчимэг тус ЭСЯ-тай хамтран “Монголын гэр бүл болон нийгмийн шилжилтийн үйл явц” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурлыг др. Ута Щөне-гийн 75 насны ойг тохиолдуулан энэ оны 12 дугаар сарын 2-ны өдөр Берлин хотноо зохион байгуулав. Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд болон монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь төрөөс өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж др. Ута Щөне-г “Алтан Гадас” одонгоор шагнах зарлиг гаргасан билээ. Элчин сайд Ц.Болор бага хуралд илтгэл тавьсан эрдэмтэд бөгөөд бусад хүндэт зочдыг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч, др. Ута Щөне-д “Алтан гадас” одонг гардууллаа.
дэлгэрэнгүй

МГАМТИС-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм, сургалт, судалгаа эрхэлсэн дэд захирал К.Полански, төслийн ахлах зөвлөх Ч.Шинэбаяр нарыг Германы эрдмийн солилцооны албаны (ГЭСА) урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийх үеэр Элчин сайд Ц.Болор ЭСЯ-нд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид ХБНГУ-ын Берлин хотноо болсон Германы хамтарсан их сургуулиудын хуралд оролцож, өөрсдийн туршлагаас хуваалцан хамтарсан сургуулиудын загвар, цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцсон тухайгаа илэрхийлэв.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 23 ДУГААР УУЛЗАЛТАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалт ХБНГУ-ын Хамбург хотноо 12 дугаар сарын 8-ны өдөр эхлэв. ЕАБХАБ-ын оролцогч 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 орны төлөөлөгчид хуран цугларсан энэхүү уулзалтанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож байна.
дэлгэрэнгүй

МОНГОЛ, ГЕРМАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ 5 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн ээлжит 5 дугаар хуралдаан 12 дугаар сарын 13-нд Берлин хотноо болов. Хуралдааныг монголын талаас Эрчим хүчний сайд П.Ганхүү, германы талаас Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга В.Шеремет нар удирдан явуулав.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 [4] 5 6 7 8 9 10 11 12 »