ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР ХОЛБООНЫ ЗДДБЯ-НЫ ТНБД БОМБАТАЙ УУЛЗЛАА

Элчин сайд Ц.Болор энэ оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Холбооны Зам, дижитал дэд бүтцийн яамны ТНБД ноён Райнер Бомбатай уулзлаа. ТНБД Бомба Монголын Зам, тээврийн яам болон Монголын автозамчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч, энэ оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Бремен хотноо зохион байгуулагдах “Германы авто зам, тээврийн конгресс”-т оролцоход өөрийн биеэр хүлээн авч уулзах гэж байгаад Элчин сайд Ц.Болор талархал илэрхийлэв.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц. БОЛОР ХУМБОЛЬДТ ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН БАГШ ДОКТОР А. ГАНЧИМЭГИЙГ ЭСЯ-НД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Уулзалтын үеэр А. Ганчимэг нь ХБНГУ дахь Монгол судлалын болон судлаач нарын талаар шинэ мэдээлэл болон зохион байгуулахаар төлөвлөж буй ажлынхаа талаар таницуулсан.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц. БОЛОР МУИС-ИЙН ОУХС-ИЙН ГЕРМАН ДАХЬ ТӨГСӨГЧДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ЭСЯ-НД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МУИС-ийн ОУХС (хуучнаар)-ийн 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус сургуулийн герман дахь төгсөгчдийн төлөөллийг 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.
дэлгэрэнгүй

БХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалт болж өнгөрөв

2016 оны 10 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Монгол Улс, ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамд хоорондын 12 дугаар Зөвлөлдөх уулзалт Берлин, Хамбург хотуудад болж өнгөрөв. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ахлав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛУУДЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын өргөмжит консулуудын ээлжит уулзалтыг энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Мюнхен хотод зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Германы Парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, дэд дарга Л.Болд нар оролцов.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД „BAYERN ISST BUNT“ НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ ЯРИЛЦЛАГА ӨГӨВ

Бавари муж улсын төв телевизийн „Bayern isst Bunt“ нэвтрүүлгийн найруулагч Штэфан Заневийн урилгаар Элчин сайд Ц. Болор, Соёлын элч О. Оюунтуяа нар тус нэвтрүүлэгт энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдөр оролцож ярилцлага өгөв. Элчин сайд Ц. Болор, Соёлын элч О. Оюунтуяа нар монгол үндэстний өв соёл, уламжлалт болон орчин үеийн урлагийн талаарх мэдээллийг өгөв.
дэлгэрэнгүй

Бахархлын өдрийн тухай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэмтдийн судалгааны үр дүн, Монгол Улсын ШУА-ийн өргөн барьсан саналыг үндэслэн бахархлын өдрийг тэмдэглэж байх тухай зарлигийг 2012 оны 1дүгээр сарын 9-ний өдөр гаргасан. Тус зарлигт Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан билээ. Түүнээс хойш энэ жил 5 дахь удаагаа “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиож байгаа юм. Энэ жилийн хувьд тус өдөр 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож байна.
дэлгэрэнгүй

БАРУТ/МАРК ХОТЫН ЗАХИРГААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭСЯ-НД ЗОЧЛОВ

Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой түншлэлийн хамтын ажиллагааны харилцаатай Бранденбург муж улсын Барут/Марк хотын захирагч Петер Илк хотын захиргааны албан тушаалтнуудын хамт ажлын аялал Берлин хотод хийж, Элчин сайд Ц.Болортой ЭСЯ-нд уулзав.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР ХОЛБООНЫ САНГИЙН ЯАМНЫ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор Холбооны Сангийн яамны Гааль, онцгой албан татвар, тээврийн хэрэгсэл болон нисэхийн татвар, гадаад хамтын ажиллагааны газрын дарга хатагтай Таня Милдэнбергерийг Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралтын урилгаар ажлын айлчлал хийх гэж буйтай нь холбогдуулан уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй

ПААНАН ЗОХИОЛЫН ГЕРМАН ХЭЛ ДЭЭРХ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Зохиолч Д.Энхболдын "Паанан" зохиолын герман хэл дээрх номын нээлтийн арга хэмжээ энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр Лайпциг хотноо болж өнгөрлөө.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 [3] 4 5 6 7 8 9 10 11 »