"Монголын авто замчдын холбоо"-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Элчин сайд Ц.Болор энэ оны 6 дугаар сарын 10-ны өдөр "Монголын авто замчдын холбоо"-ны Ерөнхийлөгч Т.Бямбаа, Гүйцэтгэх захирал А.Уранчимэг болон Германы Заксен-Анхальт муж улсын Инженерийн танхимын Ерөнхийлөгч ноён Херрманн, Гүйцэтгэх захирал Др.Бергер нарыг ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзлаа.
дэлгэрэнгүй

Элчин сайд Ц.Болор залуу уран бүтээлч Б.Үйзэнмааг хүлээн авч уулзав

Энэ оны 6 дугаар сарын 15-ны өдөр Элчин сайд Ц.Болор Герман улсад уран бүтээлээ туурвиж буй залуу уран бүтээлч Б.Үйзэнмааг ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзав. Б.Үйзэнмаа нь Мюнхений телевиз, кино урлагийн их сургуулийг дүүргэсэн бөгөөд өөрөө найруулж, гол дүрийг нь бүтээсэн “Над руу ингэж битгий хар” (Schau mich nicht so an) киногоороо Баварийн кино урлагийн наадмаас “Шилдэг залуу найруулагч”-ын шагналыг хүртсэн билээ.
дэлгэрэнгүй

Элчин сайд Ц.Болор Бранденбург муж улсын Гадаад харилцааны асуудал хариуцсан ТНБД Т.Кралинскитай уулзав

Элчин сайд Ц.Болор 6 дугаар сарын 20-ны өдөр Бранденбург муж улсын Гадаад харилцааны асуудал хариуцсан ТНБД ноён Томас Кралинскитай уулзлаа. Уулзалтаар Монгол Улс Бранденбург муж улстай хөгжүүлж буй харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцав.
дэлгэрэнгүй

“Менежер давтан сургах хөтөлбөр”-ийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав

ХБНГУ-ын Берлин хотноо энэ оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Германы Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентийн ТНБД ноён Уве Бекмайер нар “Монгол Улсын эдийн засгийн салбарын удирдах боловсон хүчнийг давтан сургах хамтын ажиллагааг үргэлжлүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ “МОНГОЛ-ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН КЛУБ”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ЗУРАВ

Элчин сайд Ц.Болор, “Монгол-Германы Эдийн засгийн клуб” (ЭЗК)-ын тэргүүн Н.Эрдэнэцогт нар энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Гарын үсэг зурах арга хэмжээнд ЭСЯ-ны зөвлөх Д.Баттөр, 1-р нарийн бичгийн дарга Д.Мөнхбаатар болон ЭЗК-ын гишүүн Б.Энхтүвшин, С.Батбэх нар байлцав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУВИЙН ХУВШЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Болор энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр Германы Ой модны аж ахуйн зөвлөлийн ерөнхийлөгч ноён Ширмбек болон монголын Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны дэд тэргүүн Ч.Маамуу нарыг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, тэдний хамтын ажиллагааны талаар сонирхлоо. Дээрхи хоёр байгууллага нь ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг “Ногоон долоо хоног” үзэсгэлэнд ирэх жил хамтарч оролцохоор ажиллаж байгаа бөгөөд ЭСЯ-наас дэмжлэг үзүүлж ажиллахаар ярилцав.
дэлгэрэнгүй

ЭСЯ-НЫ БАЙРАНД БУНДЕСТАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Энэ оны 7 дугаар сарын 4-ний өдөр Элчин сайд Ц.Болор болон элчин зөвлөх Б.Мандахбилэг нар Бундестагийн зарим гишүүдийг ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзав. Уулзалтанд Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга ноён Манфред Грунд, Бундестагийн Герман-Солонгосын парламентын бүлгийн дарга ноён Хармут Кошик, гишүүн Фолкмар Фогель нар хүрэлцэн ирж, Элчин сайд Ц.Болор энэ оны 6 дугаар сарын 29-ний өдөр болсон УИХ-ын ээлжит 7 дахь удаагийн сонгуулийн дүнгийн талаар танилцуулав.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР ДИПЛОМАТ ДЭЭД ЦОЛ ХҮРТЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлэн зарим дипломатчдад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээн Алтан, Мөнгөн гэрэгэ энгэрийн тэмдгээр шагнав.
дэлгэрэнгүй

ХБНГУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУД КӨЛЬН ХОТНОО НААДАМЛАВ

Тулгар Төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд 2016 оны 7 дугаар сарын 9-нд ХБНГУ-ын Нордрайн Вестфален муж улсын Көльн хотноо наадмын баяр зохион байгуулсан бөгөөд ЭСЯ-ыг төлөөлж Хэргийг түр хамаарагч Б.Мандахбилэг, Цэргийн атташе О.Ариунаа, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Мөнхбаатар нар оролцов. Көльн хотод болсон уг наадмыг гадаад хэргийн яамнаас зохион байгуулж буй “Миний Монгол Наадам” уралдаанд албан ёсоор бүртгүүлж оролцуулав.
дэлгэрэнгүй

О.ОЮУНТУЯАГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор энэ оны 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон О.Оюунтуяаг хүлээн авч уулзаж, Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон “Эдийн засгийн клуб” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэцогт, дэд тэргүүн Ю.Болд нар оролцлоо.
дэлгэрэнгүй

хуудас : «1 [2] 3 4 5 6 7 8 9 10 11 »