Элчин сайд Д.Ганбат Холбооны ГХЯ-нд уулзалт хийв

Элчин сайд Д.Ганбат Холбооны ГХЯ-ны Ази, Номхон Далайн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч хат. П. Зигмундтэй 2017 оны 12 дугаар сарын 14-нд танилцах уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
дэлгэрэнгүй

“ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-АД ХБНГУ-Д ТӨРЖ ӨССӨН ХҮҮХДҮҮД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдүүдийн дунд Монгол үндэстний эх хэл, түүх, соёл ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эх түүхийн олимпиад”-ыг цахим хэлбэрээр 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр дэлхий даяар явуулж дууслаа.

Дэлхийн өнцөг булан бүрээс 11-14 насны хүүхдүүдийн түвшинд нийт 75 хүүхэд оролцсоноос ХБНГУ-ын хүүхдүүд өндөр амжилт үзүүлж, З.Үүлэнгоо (Ингольштадт) I дүгээр байр, Б.Чанцалдулам III (Мюнхен) байрыг тус тус эзэлсэн байна.

“Эх түүхийн олимпиад”-ад шагналт байр эзэлсэн бүх хүүхэд өргөмжлөл, мөнгөн шагнал, худам монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичиг гардана. Тэргүүн байр эзэлсэн хүүхэд дээрх шагналуудаас гадна харгалзах хүний хамт Монгол улсад ирж байгалийн үзэсгэлэнт газар амрах эрхээр шагнуулна. Оролцсон бүх хүүхдэд “Талархал” гардуулна.
дэлгэрэнгүй

ЗАРЛАЛ

МОНГОЛ УЛСААС ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.1.4, 4.1.7 ДАХЬ ЗААЛТЫН ДАГУУ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ БАЯРЫН ӨДӨР БОЛОХ 12 ДУГААР САРЫН 29 ӨДӨР,
МӨН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ӨДӨР БУЮУ 1 ДҮГЭЭР САРЫН 1 ӨДӨР
ТУС ТУС АЖИЛЛАХГҮЙ БОЛНО.

ХОЛБОГДОХ ШААРДЛАГА ГАРВАЛ ЭСЯ-НЫ ДООРХИ ШУУРХАЙ УТСААР ХОЛБОО БАРИНА УУ.

+49 (0) 176 2999 0069
дэлгэрэнгүй

Зул сарын болон Шинэ жилийн баярын мэндчилгээ

Герман Улсад сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд Та бүхэндээ болон герман найз нөхөддөө ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олноос Зул сарын болон Шинэ жилийн баярын мэндийг хүргэж, Танд болон Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
дэлгэрэнгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр

Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг халан Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.

Элэг нэгт монголчуудаа, Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын мэнд хүргэе!
дэлгэрэнгүй

Элчин сайд Д. Ганбат 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ХБНГУ-ын Бийдеритц хотноо ноён Грийл-ийн гэр бүлд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав.

Элчин сайд Д. Ганбат 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ХБНГУ-ын Бийдеритц хотноо ноён Грийл-ийн гэр бүлд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. Ерөнхийлөгч Х. Баттулга 1990 онд ХБНГУ-д аялаж явахдаа найз В.Энхтөрийн хамт ноён Петр Грийл болон хатагтай Бригитте Грийл нартай танилцаж, гэрт нь найрсаг дотноор зочлуулж байсан байна.

Арга хэмжээнд Заксен-Анхальт муж улсын Хэрэг эрхлэх газрын Ёслолын газрын орлогч дарга Михайл Шайтхауер, Бийдеритц хотын засаг дарга Кэй Герикэ, “Фолксштимме” өдөр тутмын сонингийн сурвалжлагч Андреас Мангирас болон “Миттелдойче Рундфунк”-ийн телевиз, радио, цахим хуудасны сурвалжлагч нар хүрэлцэн ирэв.
дэлгэрэнгүй

- Монгол орны хөгжилд 14-р чуулганы тов

“Монгол орны хөгжилд” 13-р чуулган 2017 оны 4 сарын 6-д Лондон хотноо амжилттай зохион байгуулагдаж 14-р чуулганыг ХБНГУ – дахь ТББ-уудын зөвлөл зохион байгуулахаар хүлээн авсан билээ.  14-р чуулга уулзалтын “Боловсрол” сэдвийн хүрээнд 2018 оны 4 сарын 27 ны өдөрГХЯ, ЭСЯ, Берлин хот, мужын засаг захиргааны дэмжлэгтэйгээр “Берлин хотын захиргааны байр“- нд зохион явуулах болсоныг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлийг та бүхэнд энэхүү чуулганы цахим хуудсаар дамжуулан 2017 оны 11 сарын 1 нээс эхлэн хүргэх болно.

Хаяг: BERLIN ROTES RATHAUS, RATHAUSSTRASSE 15, 10178 BERLIN

Холбоос: http://md-forum.eu/mon/?p=3961

 

Нэмэлт мэдээлэл : Монгол орны хөгжилд чуулга уулзалтын хүрээнд 2018 оны 4 сарын 27 ны өдөр Европын холбооны улсад үйл ажиллагаа явуулж буй МОНГОЛ сургуулиудын багш нарын дунд Мэргэжлийн сургалт семинарыг ГХЯ, БСШУСЯ, БМДИ -ийн дэмжлэгтэйгээр зохион явуулна.

Чуулганы зохион байгуулах багтай холбоо барих  бол chuulga@gmail.com  цахим хаягаар бидэнд хандаарай.

14-р чуулганыг зохион явуулах баг

дэлгэрэнгүй

“Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд "Монгол орны хөгжилд" ээлжит чуулга уулзалтанд урьж байна

2018 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд "Монгол орны хөгжилд" ээлжит чуулга уулзалтыг зохион байгуулна.

Ингээд чуулганы сэдэв агуулгад нийцэх хийж буй судалгааны ажил, хэрэгжүүлж буй төсөл, бүтээлээрээ доорхи удирдамжид нийцүүлэн илтгэл бэлдэн оролцохыг эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, оюутан сонсогчид хэн бүхнийг урьж байна.

Илтгэл нь чуулганы сэдвийн хүрээнд төрийн бодлого, нийгмийн тогтвортой хөгжил, хөгжлийг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх санал санаачилгыг агуулсан байна.

дэлгэрэнгүй

Пруссын Соёлын өвийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

Элчин сайд Д.Ганбат өнгөрсөн Пүрэв гарагт (2018. 01.11) Пруссын соёлын өвийн сангийн Ерөнхийлөгч профессор Херманн Парцингертэй уулзав.

Хоёр орны археологийн салбарын хамтын ажиллагаа Элчин сайд, Соёлын өвийн сангийн Ерөнхийлөгч нарын уулзалтын гол сэдэв байлаа. Мөн түүнчлэн Монголын соёлын өвийг Германд сурталчлах зорилгоор томоохон үзэсгэлэн Берлин хотноо 2020 онд гаргах боломжийн талаар ярилцаж, санал солилцов.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД ХАМБУРГ МУЖ УЛСАД ТАНИЛЦАХ АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат энэ оны 1 дүгээр сарын 8-ний өдөр Хамбург муж улсад танилцах айлчлал хийлээ.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 [13] 14 15 »