“Говь” ХК-ийн салбар дэлгүүр Хамбург хотноо нээгдэв

Байгаль орчинд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох ямааны ноолуур, тэмээний ноосон эдлэлийн үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч “Говь” ХК Хамбург хотын “Галлериа” худалдааны төвд салбар дэлгүүрийнхээ нээлтийн ёслолын арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулав. Энэ арга хэмжээнд ЭСЯ-ыг төлөөлөн Элчин зөвлөх Д.Тэгшжаргал оролцож үг хэлэв.
дэлгэрэнгүй

44 дэх удаагийн Берлиний марафонд Элчин сайдын яамны дипломат амжилттай оролцов

Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Мөнхбаатар энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан 44 дэх удаагийн Берлиний марафонд амжилттай оролцов. Тэрээр 3 дах удаагаа Берлиний марафонд оролцож байгаа бөгөөд 42,195 км-ийг 3 цаг 44 минут 16 секундэд гүйсэн байна.
дэлгэрэнгүй

ХБНГУ-д суугаа Монгол Улсын Соёлын элч нэгээр нэмэгдлээ

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Д.Ганбат Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Самдандамбын Бадамхоролд Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Монгол Улсын Соёлын элчийг Гадаад харилцааны сайдын тушаалаар томилж, гэрчилгээнд ГХ-ны сайд гарын үсэг зуран баталгаажуулдаг билээ.
дэлгэрэнгүй

“Classic meets Steppe” концертын уран бүтээлчид Элчин сайдтай уулзав

Элчин сайд Д.Ганбат “Classic meets Steppe “ концертод тоглох уран бүтээлчдийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

„Classic meets steppe" төслийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Берлин хотноо сонгодог урлагийн тоглолт боллоо

ХБНГУ-д төвтэй „Mongolian Step“ монголын соёл урлагийн агентлагаас зохион байгуулсан ашгийн бус „Classic meets steppe" сонгодог урлагийн тоглолт нь монгол, германы хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн дээжээс хамтран толилуулсан анхны, онцлог тоглолт билээ.

Тоглолт эхлэхээс өмнө үзэгчид зураач Г.Наранцацралын үзэсгэлэнтэй танилцан, монголын урлагийн талаар цогц мэдрэмж авах боломжийг олгов.

Тус тоглолтод Монгол улсын Соёлын элч, МУГЖ Э.Амартүвшин, төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУСТА, морин хуурч А.Бат-Очир болон хийлч Лиза Верхаан нар оролцсон бөгөөд Монгол улсын Соёлын элч, хөгжим судлаач проф. Бернхард Вульф тоглолтыг хөтлөв.
дэлгэрэнгүй

Элчин сайдын яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өнгөрлөө

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам 2017 оны 10 дугаар сарын 8-ны Ням гарагт анх удаа “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, иргэдэд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, консулын үйлчилгээ шуурхай үзүүлэв. Арга хэмжээнд 150 орчим иргэд оролцов.

Тус өдөрлөгийн хүрээнд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй монголын төрийн бус байгууллагууд болон аж ахуй нэгж, компаниуд ЭСЯ-ны байранд өөрсдийнхөө талаар мэдээллийг иргэдэд мөн хүргэв. МИАТ ХК-ийн Берлин дэх салбар танилцуулга материал түгээж, иргэдийн лавлагаа, асуултад хариулав. Түүнчлэн МИАТ ХК-иар үйлчлүүлэх эрхийн сугалаа явуулж, азтан шалгаруулав. “Air Pacific” ачаа тээврийн компани азтангуудад ачаа төлбөргүй явуулах эрх олгожээ. МАК ХХК-ийн төлөөлөгч байгууллагынхаа талаар танилцуулав.
дэлгэрэнгүй

Европ дахь монголчуудын XII дахь сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Монгол хүн – Монгол зүрх” уриан доор Вена хотод амжилттай зохион байгуулагдлаа

Европ дахь монголчуудын XII дахь сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотод “Монголын төлөөх зүрх бүхэнд” ТББ зохион байгуулж, нийт 12 орны 36 баг оролцов.

Сагсан бөмбөгийн аваргаар ХБНГУ-ын “Буяны сэтгэлт хүү” баг тодорч, нийт 5 удаа аварга цол хүртсэн ба Дархан аварга баг гэдгээ баталсан бол эмэгтэйчүүдийн “Скай” баг гурав дахь удаа аварга болжээ.
дэлгэрэнгүй

“Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулна

Монгол хүн дэлхийн аль ч хэсэгт амьдарч буйгаас үл хамааран монгол хэл, соёлоо тээгч, түгээн дэлгэрүүлэгч байх нь бидний цөөхөн Монголчуудын хувьд хамгаас чухал асуудлын нэг мөн.

ГХЯ-ны зүгээс энэхүү асуудалд байнга анхаарал тавин ажиллаж, “Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.
дэлгэрэнгүй

Элчин сайд Д.Ганбат Холбооны ГХЯ-нд танилцах уулзалт хийв

Элчин сайд Д.Ганбат Холбооны ГХЯ-ны Ази, Номхон Далайн газрын захирал хат. И.Лепельтэй танилцах уулзалт хийж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.
дэлгэрэнгүй

ХБНГУ-д суугаа монголчууд, монголд элэгтэй Та бүхэнд "Монгол бахархлын өдөр"-ийн баярын мэндчилгээ дэвшүүлье

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ оны 11 дүгээр сарын 19-ний Ням гарагт тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 [11] 12 13 14 »