Берлин хотын “Цог“ Монгол спорт клубийн нэрэмжит „Эв нэгдэл – Нөхөрлөл V - 2017“ спорт өдөрлөг, тэмцээн

Берлин хотын “Цог“ Монгол спорт клубийн Tsog Berlin нэрэмжит „Эв нэгдэл – Нөхөрлөл V - 2017“ спорт өдөрлөг, тэмцээн 2017 оны 10 сарын 14-15 хооронд Берлин хотод Сагсан бөмбөг, шатар болон гар бөмбөгийн холимог багийн төрлөөр зохиогдоно.

ХБНГУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудыг ойртон нөхөрлүүлэх, ТББ-ын үйл ажиллагааг сурталчлах, спортод өргөнөөр хамруулж спортын дээрх төрөлд хандах идэвх, сонирхлыг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулахад тус тэмцээний гол зорилго оршино
дэлгэрэнгүй

Д.ТЭРБИШДАГВА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД 2017 ОНЫ 8, 9 ДҮГЭЭР САРД ХБНГУ-Д АЖИЛЛАВ

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Германы бүлгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 8 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд ХБНГУ-ын Люнебург хотод ажиллах үеэр мэргэжлийн боловсролын байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай уулзаж, Монгол залуусыг ХБНГУ-д мэргэжлийн сургалтад хамруулах боломжийн талаар санал солилцохоос гадна тус муж улсад буй зарим Мэргэжлийн сургалт, технологийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцав.
дэлгэрэнгүй

Элчин сайд Д.Ганбат оюутнуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсаас ХБНГУ-д суух Элчин сайд Д.Ганбат энэ оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Холбооны Заксен-Анхальт муж улсад зам, барилга, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр мэргэжил эзэмших 23 оюутнуудыг Элчин сайдын яамны байранд хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

Элчин сайд Д.Ганбат Берлин хотноо үйл ажиллагаа явуулдаг монгол иргэдийн ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсаас ХБНГУ-д суух Элчин сайд Д.Ганбат энэ оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Берлин хотноо үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөллийг ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

Элчин сайдын яаманд арга хэмжээ зохион байгуулав

Элчин сайдын яамнаас Бранденбург муж улсын “Про Бранденбург” холбоотой хамтран энэ оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Берлин хотын Панков дүүрэг дэх ЭСЯ-ны байранд “Зуны баяр”-ыг зохион байгуулав. Арга хэмжээг нээж Элчин сайд Д.Ганбат, “Про Бранденбург” холбооны дарга ноён М.Пааш, Бранденбург мужын Барут/Марк хотын дарга П.Илк нар мэндчилгээ дэвшүүлэв.
дэлгэрэнгүй

Элчин сайд Д.Ганбат Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк-Вальтер Штайнмайерт 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
дэлгэрэнгүй

ЭСЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Ням гарагт 10.00-17.00 цагийн хооронд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг зохион байгуулах болсныг үүгээр мэдээлж байна. Энэ өдөр иргэд та бүхэн ЭСЯ-ны байртай танилцахын зэрэгцээ чиглэлийн асуудал хариуцсан дипломат ажилтнууд та бүгдийн сонирхсон асуултанд хариулах болно.
дэлгэрэнгүй

Монголын үндэсний телевизийн мэдээ

Доорхи линкийг ашиглан /2017.09.26/ “МОНГОЛЫН МЭДЭЭ” мэдээллийн хөтөлбөрийг үзнэ үү. https://www.facebook.com/mnbmongoliinmedee/videos/1682618268428818/
дэлгэрэнгүй

“Эгшиглэн” хамтлаг 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Бонн хотод тоглоно

Бонн хотноо энэ оны 11 дүгээр сарын 6-наас 17-ны өдрүүдэд НҮБ-ын "Цаг уурын өөрчлөлтийн эсрэг" ХХIII дахь бага хурал зохион байгуулагдана. Бүгд Найрамдах Фижи Улсын Ерөнхий сайд ноён Франк Байнимарама энэ удаа тус бага хурлыг даргална.

Тус бага хурлын хүрээнд зохион байгуулагдах Бонн хотын фестивалийн хөтөлбөрт монголын язгуур урлагийн “Эгшиглэн” хамтлаг энэ оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 20:00 цагаас доорх хаягаар тоглоно.
дэлгэрэнгүй

„Эв нэгдэл – Нөхөрлөл V – 2017“ тэмцээн амжилттай болж өнгөрлөө

2017 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд ХБНГУ дахь Монголчуудын дунд зохион явуулдаг Берлин хотын “Цог“ Монгол спорт клубийн нэрэмжит „Эв нэгдэл – Нөхөрлөл V – 2017“ тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 [10] 11 12 »