JOBFAIR 2016 УЛААНБААТАРТ БОЛНО

ХБНГУ-ын их дээд сургуульд суралцагсад, төгсгөчдийн холбоо болох "Монгол-Германы Гүүр" ТББ-аас хоёр жил тутамд гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургууль төгсөгчид болон суралцаж буй оюутан залууст зориулсан "JOBFAIR" хөдөлмөрийн яармагийг Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар, германы GIZ/CIM байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
дэлгэрэнгүй

Ц.ГАН-ЭРДЭНИЙН “БИ ЧИНИЙ ТОЛЬ БОЛЪЁ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ.

Уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн "Би чиний толь болъё" сэдэвт бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр Коэсфэлд хотын Колвэнбүргийн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
дэлгэрэнгүй

БУНДЕСТАГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА РАМЗАУЭРТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Болор энэ оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Бундестагийн Эдийн засгийн байнгын хорооны дарга ноён Рамзауэртэй уулзав.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР, ШӨНЭФЭЛД ХОТЫН ДАРГА У.ХААЗЕ НАР ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Энэ оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Элчин сайд Ц.Болор, Бранденбург муж улсын Шөнэфэлд хотын дарга, монгол судлаач ноён У.Хаазе нар АСЕАН-ы орнуудын Элчин сайд нар болон дипломатуудыг хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

Монгол хүүхэд, залуучуудын урлаг спортын анхдугаар наадам Мюнхен хотноо зохион байгуулагдав

ХБНГУ дахь Монгол хүүхэд, залуучуудын урлаг спортын анхдугаар наадам 2016 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Бавари муж улсын Мюнхен хотноо зохион байгуулагдлаа.
дэлгэрэнгүй

Бундестагийн гишүүн Г.Хассэльфэльдт-тэй уулзав

Элчин сайд Ц.Болор 2016 оны 4 дүгээр сарын 28-нд Бундестагийн гишүүн, парламент дахь ХАХ-ХНХ намын бүлгийн 1-р орлогч дарга хатагтай Г.Хассэльфэльдт, Бундестагийн гишүүн бөгөөд ХАХ-ХНХ намын бүлгийн менежер ноён М.Штраубингер нартай уулзаж, ойрын ирээдүйд эдгээр улс төрчдийг Монгол Улсад айлчлуулах асуудлаар ярилцав.
дэлгэрэнгүй

Сангийн сайд Б.Болор Азийн хөгжлийн банкны Захирагч нарын жилийн уулзалтад оролцов

Монгол Улсын Сангийн сайд Б.Болор тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 5 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд ХБНГУ-ын Франкфурт хотноо зохион байгуулагдсан Азийн хөгжлийн банкны 49 дэх удаагийн жилийн уулзалтад оролцлоо. Уулзалтад Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор болон Сангийн яамны албаны хүмүүс мөн оролцов.
дэлгэрэнгүй

“Stiftung Wissenschaft und Politik“ дээр зочилж, хүрээлэнгийн захирал профессор доктор Фолькер Пэртэс-тэй танилцах уулзалт хийв

Элчин сайд Ц.Болор 5 дугаар 10-нд Германы Гадаад харилцаа, гадаад бодлогын судалгааны томоохон хүрээлэн “Stiftung Wissenschaft und Politik“ дээр зочилж, хүрээлэнгийн захирал профессор доктор Фолькер Пэртэс-тэй танилцах уулзалт хийв. Олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монголын эрдэмтэн судлаачдыг тус хүрээлэн дээр туршлага судлуулах боломжийн талаар Элчин сайд Ц.Болор ярилцав.
дэлгэрэнгүй

“ЭМЭГТЭЙЧҮҮД БИЗНЕСТ” ФОРУМ ФРАНКФУРТ/МАЙН ХОТНОО ЗОХИОГДОВ

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос /ЕМЭХХ/ 5 дахь удаагаа Оны шилдэг эмэгтэй-2016 шалгаруулах ёслолын ажилллагааг “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” уриан дор ХБНГУ-ын Франкфурт/Майн хотноо 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохиогдлоо.
дэлгэрэнгүй

"НордАрт" үзэсгэлэнгийн нээлт боллоо

Элчин сайд Ц.Болор энэ оны 6 дугаар сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Бюделсдорф хотноо “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцож, монголын 17 уран бүтээлчийн 50 орчим уран бүтээл багтсан “Монголын павильон”-ыг албан ёсоор нээв.
дэлгэрэнгүй

хуудас : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 »