ЗАРЛАЛ

Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 203 тоот тогтоолын дагуу энэ оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл бүх нийтийн амралтын өдрүүд тохиож буй тул тус Элчин сайдын яам болон Консулын хэлтэс ажиллахгүй болно.
more

ЗАРЛАЛ

Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 203 тоот тогтоолын дагуу энэ оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл амралтын өдрүүд тохиож буй тул тус Элчин сайдын яам болон Консулын хэлтэс нь ажиллахгүй болно.
more

BEKANNTMACHUNG

Gemäß der Regierungsverordnung Nr. 203 vom 4. Juli 2017 wird der Nationalfeiertag „Naadam“ vom 10. bis zum 15. Juli 2017 begangen. Die Botschaft der Mongolei bleibt an den obengenannten Tagen geschlossen.
more

BEKANNTMACHUNG

DIE KONSULARABTEILUNG DER BOTSCHAFT DER MONGOLEI ANLÄSSLICH DER STIMMABGABE FÜR PRÄSIDENTSCHAFTSWAHLEN DER MONGOLEI AM 4. UND 5.JULI 2017 GESCHLOSSEN BLEIBT.
more

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хүрээнд явуулах хоёр дахь санал хураалтыг Берлин дэх ЭСЯ-ны Hausvogteiplatz 14, 10117 хаягт байрлах байранд 2017 оны 7 дугаар сарын 4-5-ны өдрийн 07.00 цагаас 22.00 цагийн хооронд явуулна.
Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдөр ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.
Нэмж буюу шинээр бүртгүүлж санал өгөх боломжгүй болно.
Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.
Сонгогчдын нэрийн жагсаалттай орж танилцана уу.
more

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ Д.МӨНХ-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “АЗИЙН УЛС ОРНУУДЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ТҮНШЛЭЛ” СЭДЭВТ ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Энэ оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нар Бонн хотноо “Азийн улс орнуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түншлэл” сэдэвт хоёрдугаар бага хуралд оролцов.
more

МОНГОЛ ГЕРМАНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, германы талаас Холбооны Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Норберт Рийдэль нар тэргүүлэн оролцов.
more